My Life

эмч домч 2

2011 оны 12-р сарын 27 Нийтэлсэн Consuelo

Миний бие нөгөө эх нялхсын эмчдээ үзүүлж шар нь арилсан гэсэн баяртай мэдээ сонсож одоо л нэг тайвширлаа.Гэтэл гадаа дааруулав уу ханиадтай өвөө үеэлүүдээсээ халдвуу аймшгийн цэртэй ханиад хүрчлээ. 3 хоног хөлийн булчинд нь 7 мин горчица тавьж өдрийн 3-р аскорутин таллаж уух ба уйлаад байвал нурофен уулгах жортой болчлоо, арай гэж өмнөх эмнүүд дууслаа гэтэл залгаад л эмчилгээ. Ер нь ханиадны вирус хаанаас ч хамаагүй халдах магадлалтай тул өнөөдөр гэртээ хлорминтай цэвэрлэгээ хийж энд тэнд сармис өлгөлөө, маргааш нэгмөсөн 2 кг сармис аваад гэрийнхээ өнцөг булан бүрт өлгөж нялх үрээ ханиадны вирусээс хамгаалахаар шийдээд байна. Усанд оруулмаар байвч манайх сэрүүхэн тул ханиадаа хүндрүүлчих вий гэж зүрх алдаад байх юм, маргааш чадвал усанд оруулнаа.Усанд оруулахдаа 1л хар цай хандлаад крантны усан дээрээсээ хийж оруулж байгаа, цаашид ясны шөл гаргаад тэндээ хааяа оруулж байя гэж бодож байна, бодвол усан дээрээсээ шөлөө нэмээд оруулдаг байхдаа мэдэхгүй юм. 3  сартай хүүхдэд ямар эмчилгээ хийдэг юм бол мэдэх хүн байвал зөвлөөрэй плз. Ямартай ч он гарахаас өмнө зүгээр болнодоо болно.

эмч домч

2011 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Consuelo

Хүүхэд маань төрснөөсөө хойш шарлалт нь арилахгүй нилээн эмчээр явсан. төрөхөөс гарахдаа шарлалтын хэмжээ нь 254 орчим байсан. манай хүүхэд эмнэлгээс гарснаасаа хойш ер нь  30 мин унтаад л уйлаад болдоггүй байсан.

1.Хатагтайн Долгорсүрэн эмч

урсафолк 250-г 4 хувааж өдөрт 3-р

актовегин өдөрт -2

д-52

люминал

чих нь өвдөөд чихний дусаалга өдөрт 3 удаагаар, дээрх эмнүүдийг  14 хоног уусан. тэднийх бас нилээн очертэйн билээ

2. энхтайван найрамдлын ордны хажуу талын Баяраа эмчид үзүүллээ.  хамгийн түрүүнд ирсэн тулдаа очерлоогүй.Тэгсэн хараад л шууд та нар ямар орой ирсэн юм бэ. тархины даралттай шар нь арилаагүй байна гээд диакраб 4 хуваагаад 9 өдөр, панангин 5 хуваагаад өдөрт 2 удаа,люминал өдөрт 2 удаагаар бичиж өгсөн. Баяраа эмч дээр маш их ханиадтай хүүхдүүд ирдэг болохоор хүүхдээ ханиад хүргэх эрсдэл ихтэйн билээ тэгээд ч нэгбүрчлэн сайн үзээгүй, жишээ нь хүүхдийн урт үзэх чих дурандах,г.м. эдгээр эмийг 14 хоног ууж байгаад арай дуусаагүй байхад нь эх нялхсын эмчид үзүүллээ. тархины эхо-д бас харууллаа.тэгсэн нөгөө эмнүүдийг үлдсэнийг нь уух хэрэггүй гээд цинаризин 4ий 1-р өдөрт 2-р 1 сар, дибзол 2 ш-р 10 хоног, д витамин 1 сар өдрийн 2000-р уухаар бичиж өглөө. харин хүү маань энэнээс хойш өдөр ч шөнө ч овоо унтдаг болсон, шөнө бүр заримдаа шөнө 12-с өглөө 5,6 хүртэл жоохон жоохон ярагладаг ч сэрэхгүй унтаад байгаа. гэхдээ дибзолоо ууж дууссанаас хойш дагз нь арай л халуун байгаад байгаа. тэгэхээр миний бодлоор эх нялхсын эмчийн эмчилгээ зохиод байх шиг. гэхдээ одоо 2 сар хагастай мөртлөө царай нь жоохон шар харагдаад байгаа магадгүй миний нүдээр ч байж болох юм. тиймээс ирэх нэгдэхэд дахиад эх нялхаст үзүүлэх төлөвлөгөөтэй байна. шарлалт арилахгүй  байвал тархинд нөлөөлж цаашлаад саажилт ч үүсч мэддэг гэж сонсоод санаа зовоод болдоггүй ээ.